Буцах

Нийслэлийн Энэрэл эмнэлэг “Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл” гурван сарын аяныг албан ёсоор нээлээ

Нийслэлийн Энэрэл эмнэлэг 2020 оны 09 дүгээр сарын 09-нд “Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл” аяны нээлтийг албан ёсоор хийлээ. Энэхүү аян нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 21-ний А/408 дугаар тушаалын дагуу зохион байгуулагдаж байгаа ба “Энэрэл” эмнэлгийн  эмч, эмнэлгийн  ажилтны  ёс зүй, хамт олны харилцаа хандлага, байгууллагын соёлыг сайжруулах, үйлчлүүлэгч нарт чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготой юм. Нээлтийн үйл ажиллагаан дээр Нийслэлийн Энэрэл эмнэлгийн дарга Анагаах ухааны доктор, клиникийн профессор А.Амартүвшин, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Г.Одончимэг, Чанарын албаны дарга О.Тунгалагтуяа нар аяны ач холбогдол болон хэрхэн үр бүтээлтэй оролцох болон цаашид эерэг хандлагыг байгууллагын үйл ажиллагаанд тогтмолжуулахыг уриалж, аяны удирдамжийг албан ёсоор танилцууллаа. Мөн эмнэлгийн ололт амжилт, шинээр санаачлан хэрэгжүүлж байгаа ажлын талаар үйлчлүүлэгч нарт мэдээлэл өгч, эмнэлгийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах ажлыг зохион байгууллаа. Энэ үеэр эмнэлгээр эмчлүүлж байгаа үйлчлүүлэгч нарын төлөөлөл талархлын үгээ хэлсэн юм.