Буцах

ЭМЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Я.АМАРЖАРГАЛ НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЭМТ-Д АЖИЛЛАЛАА.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал Налайх ЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, удирлагын багийнхантай уулзан, удирдлага арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа. Энэ үеэр ЭМЯ-ны болон салбарын хэмжээнд баримталж буй зорилго зорилт, хэтийн болон ойрын үед хэрэгжүүлэх томоохон ажлуудын талаар тэр дундаа цахим эрүүл мэнд, цаг товлох үйлчилгээ зэргийн хүрээнд мэдээллүүдийг хүргэж, цаашид дээрхи бодлого, чиглэлтэй уялдуулан Налайх ЭМТ-ийн 2020-2024 оны стратеги, төлөвлөлтөд тусгах, лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачаалалыг сааруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чирэгдлийг бууруулах зэрэгт хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхээр боллоо. Энэ хүрээнд эхний ээлжинд цахим эрүүл мэнд буюу үйлчлүүлэгчдийн үзүүлэх цаг товлолыг цахим төлөвлөлтийг хийж "Өвчтөн дэмжих төв"-ийг удахгүй байгуулах ажлыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэлээ. Энэхүү төвийг ашиглалтад оруулснаар иргэд, үйлчлүүлэгчид эмнэлэгт өдөр бүр ирэх, хэвтэх өдрөө тодруулахаар цаг авч, очер дараалал үүсгэн эмчтэй уулзах шаардлагагүй болох бөгөөд тус төвийн тусгай дугаарт дуудлага хийж, цаг олголт, хэвтэн эмлүүлэх сар, өдөр, хэзээ, ямар тасагт, хэн гэж эмч дээр эмчлүүлэх мэдээллээ тодорхой авах, лавлагаа шатлалын эмнэлгүүдэд шилжин үзүүлэх цагаа хугацаа алдалгүй, түргэн шуурхай авах боломж бүрдэх юм. Түүнчлэн энэхүү төвөөр дамжуулан хэвтэн эмчлүүлэх иргэдэд ямар төрлийн тусламж үйлчилгээ илүү эрэлттэй байгааг болон хаана их ачаалал үүсэж байгааг тодорхойлж, тэрхүү ачааллыг бууруулахад чиглэсэн ажлуудыг ч төлөвлөх юм. Манай ЭМТ нь технологийн ухаалаг шийдэл ашиглан эмнэлгээр үйлчлүүдэгчтэй холбоотой иргэдээс ирдэг санал гомдлыг бүрэн шийдвэрлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэхийг зорин, тус төвийг ашиглалтад оруулахаар техникийн шийдлүүдийг бүрэн хангаж, хүний нөөцийг бэлдэх, бэлтгэл ажлыг зэхэж эхэллээ.