Буцах

"ХҮҮХДИЙН ЭРЭМБЭЛЭН АНГИЛАЛТ, ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ" СЭДЭВТ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЗӨВЛӨХ ЭМЧИЙН АЖЛЫН БАЙРНЫ СУРГАЛТ БОЛЛОО.

ЭХЭМҮТ-ийн Амьсгалын Эрхтний Эмгэг Судлалын тасгийн эрхлэгч, Клиникийн профессор, Хүүхдийн тэргүүлэх зэрэгтэй эмч, Налайх ЭМТ-ийн Хүүхдийн тасгийн зөвлөх эмч О.Солонго энэ сарын 18, 19-ний өдрүүдэд "Хүүхдийн эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Ажлын байрны 2 өдрийн тус сургалтад эхний ээлжид Налайх ЭМТ-ийн яаралтай тусламж, хүүхэд, халдвартын тасгийн болон ӨЭМТ-ийн төлөөлөл 20 эмч, мэргэжилтэн хамрагдаж, 5 хүртэлх насны хүүхдэд амьсгалын зам, амьсгал, цусны эргэлт, шок, ком ба таталт, шингэн их алдалттай суулгалтыг маш богино хугацаанд үнэлэх, эмчлэх, хянах зэрэгт суралцаж, мэргэжлийн ур чадвараа сайжруулснаас гадна хүүхдэд хэрэглэх яаралтай тусламжийн эмийн мэдлэгээ нэмэгдүүлсэн ач холбогдолтой сургалт боллоо. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн бэлэн байдлын хангах зорилгоор ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч нар Нийслэлийн дүүргийн эмнэлгүүдэд ажлын байрны дадлагажуулах сургалт явуулах чиг үүргийн хүрээнд эхний сургалтыг ийнхүү зохион байгууллаа. Цаашид энэхүү сургалтыг тодорхой сэдвийн хүрээнд долоо хоног бүр цуврал болгон үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.