Хан-Уул Нэгдсэн Эмнэлэг үүсгэн байгуулагдсаны түүхт 40 жилийн ойн хүрээнд Хүүхдийн тасгийн хамт олон “Тохилог эрүүл ээлтэй ажлын орчин ” цуврал төслийг амжилттай хэрэгжүүллээ. Энэхүү төслийн хүрээнд эмч, эмнэлгийн ажилтны ажиллах орчны гэрэлтүүлэг, өнгө үзэмж болон тав тухтай орчинг бүрдүүлж, мэдээлэл зөвлөгөө өгөх таатай нөхцлийг бий болгосон байна. Ингэснээр тусламж үйлчилгээний чанарт эерэг өөрчлөлт гарч, үйлчилгээний хүлээгдэл бууран эмч, ажилтны сэтгэл ханамж дээшиллээ.