Буцах

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул Нэгдсэн Эмнэлэг үүсгэн байгуулагдсаны түүхт 40 жилийн ойн хүрээнд Хүүхдийн тасгийн хамт олон дүүргийн 1-15-р хорооны ӨЭМТөвийн 100 гаруй эмч нарт Хүүхдийн эрэмбэлэн ангилалт, Хүүхдийн яаралтай тусламж, Амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээ, Эмчийн ёс зүй харилцаа хандлага зэрэг сэдвээр чадавхижуулах сургалтыг зохион байгууллаа. Ингэснээр өрхийн эмч нарын хүүхдийн өвчин эмгэгийг оношлох, эмчлэх, сэхээн амьдруулах, хүндрэлээс сэргийлэх, яаралтай тусламж үзүүлэх ур чадварыг дээшлүүлсэн байна.