Буцах

ИРГЭД ТАВ ТУХТАЙ ОРЧИНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ...

Хан-Уул эрүүл мэндийн төвийн төв нь иргэдэд тав тухтай орчин нөхцөлд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр зорилт тавин ажилладаг.

Уг зорилтын хүрээнд 2017 оноос Эрүүл мэндийн яам, Нийслэл, Дүүргийн хөрөнгө оруулалтуудыг татан, засвар үйлчилгээний төлөвлөлт зохион байгуулалтуудыг төлөвлөн дараах ажил үйлчилгээнүүдийг гүйцэтгүүлээд байна.

• 2018 онд төв салбар амбулаторийн дотоод засвар, яармаг салбар амбулаторийн гадна зам талбайн тохижилт;

• 2019 онд төв салбар амбулаторийн цэвэр, бохир усны шугам сүлжээ, яармаг салбар амбулаторийн гадна фасадны засвар;

• 2020 онд төв салбар амбулаторийн гадна фасадны засвар, нэг хот нэг стандартын хүрээнд хаягжилт, яармаг салбар амбулаторийн дотоод засвар,  сантехникийн засвар үйлчилгээ хийгдсэн байна.

https://www.youtube.com/watch?v=Znn2CAi0yKc