Хан-Уул Нэгдсэн Эмнэлэг үүсгэн байгуулагдсаны түүхт 40 жилийн ойн хүрээнд эмч, эмнэлгийн ажилтнуудад Д витамины хэмжээг тодорхойлж сургалт, зөвлөгөө өгөх, нөхөн витаминжуулах ажлыг Баянгол Мед ХХКомпанитай хамтран зохион байгууллаа. Д витамин тодорхойлох шинжилгээнээс гадна элэгний үйл ажиллагаа, бөөрний үйл ажиллагаа, сахар, уураг, нойр булчирхайн үйл ажиллагаа, эрдэс, В, С вирус илрүүлэх шинжилгээнүүдийг хийлээ. Энэхүү арга хэмжээнд 157 эмч, ажилтан хамрагдсанаас 91.7% нь Д витамины дутагдалтай, 8.3% нь хэвийн үзүүлэлттэй гарсан байна. Ингэснээр эмч, эмнэлгийн ажилтнуудын дархлааг дэмжиж, шаардлагатай тусламж үйлчилгээг тусгайлан тохижуулсан өрөөнд хэвтүүлэн эмчлэх ажлыг эхэллээ.