Буцах

МОНГОЛЫН АХМАДЫН БАЯРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЭНЭРЭЛ ЭМНЭЛГИЙН ХАМТ ОЛОН ҮЕ ҮЕИЙН АХМАД АЖИЛЧДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

НҮБ-ын ерөнхий асамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг уламжлал болгон тэмдэглэсээр даруй 20 жил болжээ. Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Нийслэлийн Энэрэл эмнэлгийн хамт олон үе үеийн ахмад ажилчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Энэ удаагийн ахмадын баярын үйл ажиллагаа ахмадууд өөрсдийн ажиллаж байсан ажлын байрнаас эхэлсэн нь онцлог байлаа. Тэд хийж бүтээж, хөдөлмөрлөж байсан тэр дурсамжаа сэргээж эмч, сувилагч, эмнэлгийн ажилтны хувиар үйлчлүүлэгчидтэй харилцаж, үзэж, оношилж, зөвлөгөө өгч нэгэн өдрийг дурсамжтай өнгөрүүлж чадсанаа хэлж байсан юм. Мөн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, шинээр бүтээсэн ажил, ололт амжилттай танилцлаа.

 Энэрэл эмнэлэг байгуулагдсан цагаас хойш эмнэлгийнхээ үйл ажиллагаа, хөгжил дэвшилд өөрийн залуу нас, хүч хөдөлмөрөө харамгүй зарцуулсан ахмад буурлуудаа талархал илэрхийлж байна. Та бүхэн энэ үргэлж энэ өдрийнх шиг баяр баясгалантай байж, эрүүл энх, урт удаан насалж, бидэнтэйгээ олон, олон баярыг хамт тэмдэглэхийг хүсэн ерөөе.