Буцах

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД НАЛАЙХ ЭМТ-ИЙН АХМАДУУДАА УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАГЦ ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖ БАЙНА.

Ахмад үе байхгүй бол "Өнөөдөр" гэж байхгүй
Залуу үе байхгүй бол "Ирээдүй" гэж байхгүй гэдэг. Салбар бүр, байгууллага бүрт "Ахмад үе" гэж бий. Хамгийн гол нь залуу үедээ заана, зөвлөнө, үлгэрлэнэ, ингэсний эцэст залуучууд ахмаддаа итгэж, дагадаг билээ.
Налайх Эрүүл мэндийн төвөөр овоглож ард иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхэд өөр өөрийн мэргэжлээрээ үнэтэй хувь нэмэр оруулж, амьдралынхаа нэгээхэн хэсгийг зориулж явсан үе үеийн 270 орчим ахмадуудтай.
Энэ жилийн "Ахмадын баяр-Ахмадын нийгмийн хамгаалал"-ын хүрээнд ахмадуудаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулж, цус, шээсний ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээнд давхардсан тоогоор 181, ЭХО-ны оношлогоо, зүрхний цахилгаан бичлэгээс гадна дотор, зүрх судас, мэдрэл, чих хамар хоолой, нүдний нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт 60 ахмадыг тус тус хамруулж, ахмадынхаа эрүүл мэндэд санаа тавьж, дэмжлэг үзүүлэхэд энэ 7 хоногийн амралтын өдрүүдээ манай хамт олон зориуллаа.
Ялангуяа залуу эмч нар тус үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, харилцаа хандлага, мэдлэг чадварыг хослуулан эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ахмадууддаа хүндэтгэл илэрхийлж, эргэх холбоо тогтоон, бие биеэсээ суралцах, үлгэрлэн чадавхижуулах сайхан ажлын эхлэл боллоо.