Анхны хүн эмнэлгийн салбарын нэг, 96 жилийн түүхт, Нийслэлийн Хангарди одонт Налайх ЭМТөв нь үе үеийн ахмадуудаа өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Тус үйл ажиллагааг нээж, Налайх ЭМТ-ийн дарга Л.Байгал ахмадууддаа баярын мэндчилгээ дэвшүүлэн, сүүлийн дөрвөн жилд хийсэн их бүтээн байгуулалт, ололт амжилтаа товчхон танилцуулж, өнөөдрийн амжилтыг бүтээлцсэн эрхэм ахмадууддаа талархал илэрхийлсэн юм. Энэхүү баярын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Дүүргийн ахмадын хорооны дарга З.Саалаа нар хүрэлцэн ирж, мөн баярын мэндчилгээ дэвшүүллээ. Мөн энэ үеэр Налайх ЭМТ-ийн Ахмадын зөвлөлийн дарга Д.Жаргалсайхан: " Бүх зүйл цаг үетэй байдаг. Ахмадууд маань одоо үед ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдээ танихгүй тэд маань ч ахмадуудаа бас бүрэн гүйцэд танихгүй нөхцөл байдлаас үүдэн гомдох, туних тохиолдол багагүй гарах гээд байдаг. Иймд энэ асуудлыг шийдвэрлэхээр байгууллагын удирдлагуудтай ярилцан бүх ахмадуудаа эрүүл мэндийн бүх үйлчилгээнд дараалал харгалзахгүй, үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрх бүхий "ЭМТ-ИЙН АХМАДЫН ҮНЭМЛЭХ" гаргаснаа онцлоод 265 ахмадынхаа төлөөлөлд гарын бэлгийн хамт гардуулан өгсөн юм. Энэхүү шийдвэр нь эрүүл мэндийн байгууллагын ахмадуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжүүлж олон үйл ажиллагааны нэгээхэн хэсэг юм. Энхийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан ахмадууддаа баярын мэндчилгээ дэвшүүлэн Налайх дүүргийн Ахмадын хорооны дэргэдэх "Ахмадын цуурай" хамтлагийнхан өөрсдийн уран бүтээлийн дээжээсээ толилуулж, дуу хуураараа хөглөлөө. Налайх ЭМТ-ийн 96 жилийн хөгжлийн түүхийг бичилцэж, үйлс бүтээл, хөдөлмөр зүтгэлийн алдар гавьяа болсон ахмадуудаа баярын мэнд дэвшүүлж, хүн бүрийн эрүүл байх чин хүсэл бүхэн биелэлээ олохыг хүсэн ерөөе. ️Ахмад үеийнхээ арга туршлага, тэднийхээ гаргасан замаар замнаж, ️дунд үеийнхнийхээ ур ухаан, мэдлэг, ур чадварыг үлгэр дуурайлал болгон бахархаж, ️залуу үеийнхэн бид энэ бүхний улбааг хадгалж, түүхийг үргэлжлүүлсээр явна...