Буцах

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ӨЭМТ-ИЙНХӨН ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 1080 ГАРУЙ ХҮНДЭЭ ХҮРЧ ҮЙЛЧИЛЖ БАЙНА.

Дархлаажуулалтын 10 хоног эхлээд 7 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдрүүдэд Налайх ЭМТ-ийн болон ӨЭМТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд дархлаажуулалтын байнгын болон түр цэгүүдэд баг болон ажиллаж сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, ЭМБ-ын алба хаагчид, 4-өөс дээш сартай жирэмсэн эхчүүдийг улирлын томуугийн эсрэг вакцинд хамруулах ажлуудыг амжилттай зохион байгуулж байна.
Энэхүү дархлаажуулалтад зайлшгүй хамрагдах зорилтот бүлгийн иргэдэд, ялангуяа 65-аас дээш насны болон архаг суурь өвчтэй, хэвтрийн иргэдээ дархлаажуулахаар гэрт нь хүрч үйлчилж байна. Налайх дүүргийн хувьд зорилтот бүлгийн нийт 1081 хүн байгаа урьдчилсан судалгааг гаргаад байгаа билээ.
Эдгээр иргэдээ вакцинд бүрэн хамруулахаар ажлын хэсгийнхэн амралтын өдрүүдэд ч ажилласаар байна.
Иймд иргэд та бүхнийг байнгын болон түр цэгүүдэд хандан улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.