Буцах

НАЛАЙХ ДҮҮРГИЙН УЛИРЛЫН ТОМУУГИЙН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ХАМРАГДАЛТ 71 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

Манай улс жил бүр хүйтэн сэрүүний улирал эхлэхээс урьтаж 10 дугаар сарын эхний 10 хоногт Дархлаажуулалтын аяныг улс орон даяар өрнүүлдэг билээ. Уламжлалт аян энэ жил "Томуугаас сэргийлье" уриан дор зохион байгуулагдаж байна.
Энэ өдрүүдэд Налайх дүүргийн хувьд дархлаажуулалтын байнгын 8 цэг, түр 20 цэгт нийт 90 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, эхний 8 өдрийн байдлаар хамрагдалт 71 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, эмнэлгийн ажилтан 72 хувь, 4-өөс дээш сартай жирэмсэн эх 38,4 хувь, 65-аас дээш насны өндөр настан, архаг хууч өвчтэй иргэд 81 хувь 06 сараас 10 хүртэлх насныхан 70 хувьтай тус тус хамрагдаад байна.
Томуу, томуу төст өвчнөөс үүдэн тухайн иргэн, айл өрхийнхөн бие, сэтгэл зүйгээр хохирох, хордуулах цаашлаад санхүүгийн хүндрэл тулгарах хүртэл хор уршиг гардаг. Тиймээс томуугаар өвдөхөөс болон хүндрэхээс нь урьдчилан сэргийлж, дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Томуугийн вакцин бол амьсгалын замын олон халдварт өвчнөөс сэргийлэх чухал арга юм.