Буцах

“Донтох эмгэгтэй этгээдийн зан үйлийг өөрчлөхөд чиглэгдсэн сэтгэл зүй болон харилцааны ур чадварыг нэмэгдүүлж мэргэшүүлэх сургалт”-ыг зохион байгууллаа

НЭМГ-ын харьяа Наркологийн эмнэлгээс ХЗДХЯ-ны ГХУСАЗЗ-ийн дэмжлэгтэйгээр ЦЕГ, НЦУГ-ын сэтгэл зүйч, эрүүлжүүлэх байрны эмч, цагдаагийн алба, ДЭМТ-ийн сэтгэц, наркологийн кабинетын эмч, мэргэжилтнүүд болох нийт 35 ажилтанд “Донтох эмгэгтэй этгээдийн зан үйлийг өөрчлөхөд чиглэгдсэн сэтгэл зүй болон харилцааны ур чадварыг нэмэгдүүлж мэргэшүүлэх сургалт”-ыг  2020 оны 9 сарын 14-18-нд зохион байгуулж байгаа ба сургагч багшаар АШУҮИС-ийн СЭМ-ийн тэнхимийн багш Д.Оюунсүрэн, зөвлөх эмч З.Туяа, зөвлөх багш Д.Өлзийсайхан, наркологийн эмнэлгийн ЭЭОД, ЧАД нар ажиллаж байна.  Мэргэшүүлэх сургалтыг орчин үеийн шинэ дэвшилтэт технологийг ашиглан зохион байгуулж, тусламж үйлчилгээ үзүүлэгчдэд зориулсан гарын авлагыг боловсруулан хэвлүүлж хүн бүрт олгосон ба сургалтын үр дүнд донтох эмгэгтэй хүнтэй харилцах, сэтгэл зүйн тусламж үзүүлэх, зөвлөгөө өгөх ур чадвартай болох, үйлчлүүлэгчдийн сэтгэл зүйг танин мэдэж эрүүл мэндийн болон нийгэм сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх ур чадвар нэмэгдэх ач холбогдолтой. Цаашид суралцагсдын мэдлэгийг тасралтгүй нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, хамтран ажиллахад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэхийг зорьж байна.