Жилийн аль ч улиралд иргэд өглөө эртлэн босож шинжилгээ өгөхөөр урт дараалал үүсгэн зогсох үзэгдэл хаа сайгүй ажиглагддаг. Энэ байдлыг халах үүднээс, иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чирэгдэлгүй хүргэх зорилгын хүрээнд Налайх ЭМТ нь лабораторийн шинжилгээг тухайн өдрийн 12 цаг хүртэл авч эхлээд багагүй цаг хугацааг үдэж байна.
Иймд иргэд та бүхэн өглөө эртлэн өтгөс, нялхсаа дагуулан ирэх, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд өглөө эрт ирж, урт хугацаагаар дугаарлах шаардлагагүй бөгөөд 12 цаг хүртэл хугацаанд ирж, шинжилгээ, оношилгоог хийлгэх боломжийг бүрдүүлээд байна.
Мөн түүнчлэн 24 цагийн лабораторийг шинээр нээснээс хойш даруй 2 жил орчим хугацаа өнгөрөөд байгаа ба иргэдийн шинжилгээ, оношлогоог цаг алдалгүй яаралтай хийснээр эрт оношлох, түргэн шуурхай эмчилгээг эхлүүлэх, хүндрэлээс сэргийлэх зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээнд олон дэвшилтэт ажлууд амжилттай хэрэгжиж байна.
Дашрамд дурьдахад, Бамбай булчирхайн болон Д витамины шинжилгээг ЭМД-аар үнэ төлбөргүй үзэж эхлээд байна.