"Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл" аяны хүрээнд Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр”-ийг тохиолдуулан Налайх дүүргийн ЭМТ-ийн Сэтгэц, наркологийн кабинетын их эмч Р.Минжмаа, Б.Ариунжаргал, сувилагч Д.Дуламсүрэн нар амбулаториор үйлчлүүлсэн 300 орчим иргэдэд болон эмч, ажилтнуудад сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Энэ үеэр 52 иргэний артерийн даралт үзэж, урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг хүргэхийн зэрэгцээ
"Архи тамхинд донтох эмгэгээс сэргийлье" сэдвийн хүрээнд 12 хүнд,
"Өсвөр үе, хүүхэд залуусаа цахим донтолтоос сэргийлье" сэдвийн хүрээнд 5 хүүхдэд,
Короно вирусийн үед сэтгэлзүйгээ хэрхэн хамгаалах талаар 9 хүнтэй тус тус ганцаарчилсан ярилцлага хийж, зөвлөгөө өгсөн юм.
Түүнчлэн "Архины хордлогоос сэргийлцгээе", "Тамхи таны сонголт биш" гарын авлагыг 48 хүнд, "Цахим донтолтоос сэргийлье" гарын авлагыг 28 хүнд, "Шинэ короновирусын дэгдэлтийн үед сэтгэлзүйгээ хамгаалъя" гарын авлагыг 42 иргэнд, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан гарын авлагыг 300 иргэнд, "Ахмад настны сэтгэлзүйг дэмжих зөвлөмж", "Хүүхдийн сэтгэлзүйг дэмжих зөвлөмж", Өсвөр үе гэр бүл хүүхэд залууст зориулсан “ Чи миний баатар” ковидын үеийн сэтгэлзүйн зөвлөгөө бүхий хүүхдийн 25 ширхэг номыг тус тус тарааж, мэдээлэл хүргэлээ.
Мөн иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох зөвлөгөө мэдээлэл бүхий “Цахим донтолтоос сэргийлье” самбарыг хийлгэж, үйлчлүүлэгчдийн хүлээлгийн хэсэгт байршуулав.
Энэхүү өдөрлөгөөр сэтгэцийн эрүүл мэнд, стресс бухимдлаас өөрийгөө хэрхэн хамгаалах , ковидын дэгдэлтийн үеийн сэтгэлзүй, урьдчилан сэргийлэлтийн талаар зөвлөгөө, мэдээлэл хүргэсэн нь үйлчлүүлэгчдийг мэдлэгээ нэмэгдүүлж, хандлагаа өөрчлөх, өөрийгөө таньж мэдэх, стресс бухимдлаа гаргах зөв арга, аргачлалаа олоход тусалсан үр дүнтэй өдөрлөг болсныг онцолъё.