Налайх ЭМТ-ийн Халдварт-Сүрьеэгийн тасгийн хамт олон ЭМС-ийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/408 тоот тушаал "Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл" аяны хүрээнд "Чандмань налайх" Орон нутгийн өмчит ААТҮГ-тай хамтран Дүүргийн Соёлын ордны өмнөх талбайд өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд 200 гаруй иргэдэд “Усны эрүүл ахуй”, “Усаар дамжин халдварлах гэдэсний халдварт өвчнөөс сэргийлье” сэдвийн хүрээнд сургалт, сурталчилгаа хийж, мэдлэг олгож, ярилцахын зэрэгцээ мэдээлэл бүхий гарын авлагыг хүн бүрт өгч, гэр бүлийнхэндээ урьдчилан сэргийлэх мэдээллийг танилцуулж, эрүүл мэндэд нь анхаарахыг хүслээ.
Дээрх сэдвээр ард иргэдэд мэдээлэл хүргэсэн нь хувь хүнээр дамжуулан түүний гэр бүлийнхэнд эрүүл мэндийн боловсрол олгох, зөв хэвшлийг бий болгохыг зорилготой юм.