“Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс энэ сарын 11-ний өдөр зохион байгуулсан "Бид чиний талд" өдөрлөгт Налайх ЭМТ-ийн Бэлгийн замаар дамжих халдварын кабинетынхан болон охидын эмч, хүүхэд өсвөр үеийн эмч, мэргэжилтнүүд "Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл" аяны хүрээнд хамтран оролцож, амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгт оролцсон ЕБС-ийн 8-12 дугаар ангийн 11-16 насны 150 гаруй охидыг
1. "Хацар гоо охидын зан заншил"
2. "Охидын хөгжил"
3. "Хуримтлалтай охид"
4. "Биелгээ"
5. "Гоо мэдрэмж, сэтгэл зүй"
6. "Бялуухан"
7. "Хүслийн захиа"
8. "Эрхэмсэг оршихуй"
9. "Охидын эрүүл мэнд" зэрэг өртөөнүүдээр аялуулж, өсвөр үеийнхэнд тохирох зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн мэдлэг олгох, шинэ мэдээ, мэдээллийг сонирхолтой байдлаар хүрэхийг зорьсон байна.
Энэхүү өдрийн гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, шинэ мэдээлэл хүргэх, тэднийг хөгжүүлэх, анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршсон аж.