Буцах

ИРГЭН ӨӨРИЙН БИЕЭР ИРЖ ЦАГ ТОВЛОХ ТОХИОЛДОЛ 98 ХУВИАР БУУРСАН...

Хан-Уул эрүүл мэндийн төвд иргэд эмчид үзүүлэх цаг, дугаар авахын тулд өглөө 05.00 цагаас эхлэн дугаарлан зогсдог, тухайн өдрийн цагийг авч чадаагүй хоцорсон иргэн маргааш нь ахин ирдэг хүндрэл, чирэгдэл их гарч байсан.

Энэхүү хүндрэл, чирэгдлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачлагаар “Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын 1800-0119 нэгдсэн төв”-ийг ашиглалтад оруулаад байгаа билээ.

18000119 төвөөс Хан-Уул эрүүл мэндийн төвд 2020 оны есдүгээр сарын 01-ээс хойш 9376 цаг товлолт хийгдсэн бөгөөд эмнэлэгт өөрийн биеэр ирж цаг авах иргэдийн тоо 98 хувиар буурсан.

Цаг захиалгын 1800-0119 дугаарт Улсын нэгдүгээр төв эмнэлгээс гадна найман төрөлжсөн төв эмнэлэг, Хан-Уул эрүүл мэндийн төв болон бусад дүүргийн эмнэлгүүд бүрэн холбогдоод байгаа юм.