Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2020 оны 2-р ээлжийн цэрэг татлага энэ сарын 22-24-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ үеэр эрүүл мэндийн үзлэгт хамрагдахаар ирсэн залууст БЗДХ, ДОХ, тэмбүү, В, С вирусийн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн. Мөн тэнцсэн залуусыг ЭХО, рентген, цус, шээс, биохимийн шинжилгээнд нэмэлтээр хамруулсан юм. БЗД-ийн хэмжээнд эрүүл мэндийн үзлэгт 1389 иргэн хамруулснаас 597 буу 42,98 хувь нь эрүүл мэндийн шалтгааны улмаас цэгийн албанаас чөлөөлөгджээ.
Энэ жилийн тухайд дэлхийн олон улсад тархаад буй цартахлаас үүдэн цэрэг татлагын нэгдүгээр ээлжийг зохион байгуулаагүй. Тийм ч учраас 2-р ээлжийн цэрэг татлага хөл хөдөлгөөн ихтэй байлаа.
Харин цэргийн алба хаах сонирхолтой цэргийн насны залуусын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад улс орон даяар өссөн үзүүлэлттэй байгаа мэдээг аймаг, орон нутаг болон нийслэлийн дүүргүүдийн Цэрэг татлагын товчооноос ирүүлсэн байна.