Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээнд тэргүүн туршлага нэвтрүүлэх, бүтээлч, оновчтой санал, санаачлагыг дэмжих замаар тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой “Сайн туршлага-2020”-г зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд “Шинээр нэвтрүүлсэн оношлогооны технологи, хэрэгжилтийн үр дүн” номинацид “Жирэмсний эхний 3 сарын хромсомын илрүүлэг, эрсдэл тооцох” бүтээлээр БЗД-ийн ЭМТ-ийн ЭХО-ны эмч Г.Ганчимэг тэргүүн байрыг эзэллээ.
Тус үйл ажиллагааг 2016 оноос эхлэн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын санхүүжилтээр харьяа эрүүл мэндийн байгууллагуудын дунд зохион байгуулж байгаа юм. Үүний хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд тухайн шинээр нэвтрүүлсэн бүтээл, технологи, арга аргачлалаас эмчилгээ, оношилгоо, сувилгаа, үйлчилгээндээ нэвтрүүлэн, нутагшуулж дэлгэрүүлсэн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнгийн тайланг хүлээн авч, үнэлж, урамшуулдаг уламжлалтай