Буцах

"ЭРЧ ХҮЧЭЭ СЭЛБЭЕ" НЭРШИЛ ДОР АЖЛЫН БАЙРНЫ ДАСГАЛ, ХӨДӨЛГӨӨНИЙГ ДАДАЛ БОЛГОХЫГ УРИАЛЛАА...

Энэ долоо хоногт "Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл" аяныг үргэлжлүүлж буй Налайх Эрүүл Мэндийн төвийн Дотрын хоёрдугаар тасгийн хамт олон бүх тасаг, нэгжийн мэргэжилтнүүдэд алжаал ядаргаагаа тайлах, биеийн чилээгээ гаргах дасгал хөдөлгөөнийг зааж, хэвшил болгохыг уриаллаа. Өнөө цагт хөдөлгөөний дутагдал нь олон өвчлөлийн шалтгаан болж байгааг тунгааж, эрүүл байхын хүсвэл хүн бүр ажлын байрандаа дасгал хөдөлгөөн хийхэд цаг гаргахыг ч мөн уламжилсан юм. Цаашид тасаг бүр өдөрт багахан хугацааг зарцуулж, хамтдаа эрч хүчээ сэлбэх дасгал хөдөлгөөнийг дадал болгох юм.