Буцах

НАЛАЙХ ДҮҮРГИЙН АЖ АХУЙ, НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН АЖИЛТНУУД НЭГДСЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР ОНОШИЛГООНД ХАМРАГДАНА.

Дүүргийн харьяа байгууллагууд ажилтнуудаа Коронавируст халдварын түргэвчилсэн оношилгоонд хамруулах хүсэлтэй байгаа бол энэ тухай албан тоотоо ЭМТ-д урьдчилан ирүүлж, өдөр цагаа товлоно.
Ингэхдээ шинжилгээний ажлыг өөрийн байгууллага дээрээ зохион байгуулах бөгөөд шинжилгээний, хүлээлгийн, тусгаарлах...гэх мэт 4-5 өрөөг бэлтгэсэн байхыг анхааруулж байна.
Мөн халдвар хамгааллыг чанд сахих, ариутгал цэвэрлэгээг хийсэн байх төдийгүй ажилтан бүр сальфетка, амны хаалт, бээлийтэй байж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, ажиллах үүрэг хүлээнэ.
Учир нь иргэд өөрсдийн сайн дураар халдварын шинжилгээнд хамрагдах нь эрс ихсэж байгаатай холбогдуулан ЭМТ-ийн шинжилгээний төвд бөөгнөрөл үүсэж, халдварт өртөх эрсдэлд нэмэгдэж болзошгүй тул энэхүү зохион байгуулалтыг хийж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 89993444 дугаараас авна уу.
Шинжилгээний хариугаа иргэд www.119.mn вэб сайтаас өөрийн регистрийн дугаараар авах юм.