Буцах

ЭНЭРЭЛ ЭМНЭЛЭГ АЖИЛЧДЫНХАА ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ТОГТМОЛ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА

Коронавирус Ковид-19 цар тахал гарсантай холбогдуулан байнгын бэлэн байдалд ажиллаж байгаа эмнэлгийн ажилчиддаа дархлаа дэмжих витамин, аарц, чацаргана өгч байна. Тухайлбал улиралд нэг удаа дархлаа дэмжих Е,Д витамин, салимон, төмрийн бэлдмэл өгөхөөс гадна өвлийн улиралд аарц, чацаргана, хүчилтөрөгчийн коктейль зэрэг амин дэмтэй халуун ундааг хүн бүрт тогтмол өгч байна. Мөн халдвараас сэргийлэх маск, малгай, бээлий нэг удаагийн хангалтыг бүрэн хангахаас гадна постонд гарч буй ажилчиддаа халуун хоол, цай зэргээр тасралтгүй хангаж ажиллаж байна.