Буцах

ЭНЭРЭЛ ЭМНЭЛЭГ АНХ УДАА ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ПОДКАСТ ХИЙЛЭЭ

Энэрэл эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд дотоод нөөц бололцоогоо ашиглан иргэд, үйлчлүүлэгч нарт зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох зөвлөгөө зөвлөмжийн булан ажиллуулдаг билээ. Энэхүү булангаа өргөжүүлэн "Ecast" подкаст хэлбэрээр хүргэж эхэллээ. Подкаст нь цуврал хэлбэрээр явагдах бөгөөд иргэдийн эрүүл мэндийн чиглэлээр хүссэн мэдээ мэдээллийг хүргэж ажиллах юм. Анхны дугаар маань "Бодисын солилцооны хам шинж сэдвээр" Энэрэл эмнэлгийн дотрын их эмч Ц.Дэлгэрмөрөнтэй ярилцсан юм.

https://www.facebook.com/451708884892161/videos/814592329298460