Иргэдийн эрүүл мэндийн энхийн манаанд зогсох хүндтэй үүрэг хүлээсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг шагнан урамшууллаа.
Тодруулбал, БЗД-ийн ЭМТ-ийн Салбар амбулатори-1-ийн эрхлэгч Ч.Батмөнхийг ажил үйлстээ манлайлан хөдөлмөр зүтгэл гаргасныг өндрөөр үнэлж, “Алтан гадас одон”, Зөвлөх поликлиникийн бага эмч Г.Оюунцэцэгийг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнасныг өнөөдөр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж гардуулан өгсөн байна.