Буцах

НӨАГ НЬ “КОВИД-19" ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ҮЕД ЭХ, НЯРАЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД” СЭДЭВТ ОНЛАЙН ХУРЛЫГ 2021 ОНЫ 3 ДУГААР САРЫН 5-НЫ 14:00 ЦАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

          Хурлыг “Өргөө” амаржих газрын дарга АУ-ны доктор, профессор, зөвлөх зэргийн эмч Ж.Энхцэцэг зохион байгуулж хамтран ажилладаг харъяа дүүргийн  эрүүл мэндийн төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нар, нөхөн үржихүйн зохицуулагч, холбогдох албан тушаалтнууд болон НЭМГ-аас зочин төлөөлөгч нарыг урьж оролцууллаа.

        Хурлаар “Ковид-19” цар тахлын үед эх, нярайн  эмнэлгийн тусламж үйлчилгээг чирэгдэлгүй хүртээмжтэй, чанартай хүргэх, цаашид хамтран ажиллах уялдаа холбоог сайжруулах, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн зохицуулах зэрэг арга зүйн мэдлэг чадвараа хуваалцсан үр дүнтэй  хурал болж өндөрлөлөө.