Буцах

“ЯПОНЫ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУВИЛАХУЙ “ СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

Монгол Улсын төрөөс Эрүүл Мэндийн талаар баримтлах бодлого болон Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар “Нийгмийн эрүүл мэнд нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ” юм гэж дурдсан.

Хүн ардыг аливаа өвчнөөр өвчлөснийх нь дараа өртөг өндөр эмчилгээ сувилгаа хийхээс илүүтэй тэдэнд эрүүл мэндийн боловсрол олгох, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхэд суурилсан Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэлхий дахинд тэргүүлэх чиглэл болгоод байгаа билээ.

Эрүүл мэндийн салбар 2019 оныг “Нийгмийн эрүүл мэндэд–Сувилагчийн оролцоо” уриан дор олон талт үйл ажиллагаа төлөвлөн хэрэгжүүлж байна.

Хан-Уул эрүүл мэндийн төвийн сургалтын танхимд АШУҮИС-ийн Сувилахуйн Сургуулийн НЭМ-ийн тэнхим, Японы Гунма их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор сувилагч Шота Огова-тай хамтран сургалт хийлээ.

Япон Улсын нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн өнөөгийн байдал, нийгмийн эрүүл мэндийн сувилагчийг хэрхэн бэлтгэдэг талаар дэлгэрэнгүй ярилцан, Японы нийгмийн эрүүл мэндийн сувилагчийн өдөр тутмын ажлыг видео бичлэг хэлбэрээр үзүүлж сонирхолтой байв. Мөн НЭМУ-ны доктор сувилагч Шота Огова өөрийн ажиллаж байсан туршлагаасаа хуваалцсан юм.

Сургалтад эрүүл мэндийн төвийн болон өрхийн ахлах сувилагч нар, нийгмийн ажилтнуудын төлөөлөл оролцлоо.