Буцах

Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв 2020 онд компьютер томографийн аппараттай болно.

2019.06.07-ны өдрийн Баасан гаригт Багануур дүүрэгт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын хүрээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад албаны хүмүүс Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх албаны хүмүүсийн хамтаар Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцах явцдаа дүүргийн хүн ам төдийгүй ойролцоох сумдын иргэдэд оношлогооны өндөр ач холбогдол бүхий компьютер томографын аппарат авах хөрөнгийг ирэх 2020 оны төсөвт суулган шйидвэрлэхээ амлан, ажил мэргэжлээрээ манлай, тэргүүний ажилтнуудыг шагнаж урамшууллаа. Үүнд:
Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр
– Гемодиализ эмчилгээ, цусны салбар банкны их эмч О.Мандах
– Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Л.Дэлгэрцэцэг
– Өдрийн эмчилгээний сувилагч Н.Оюунтуяа
ЭМЯамны Жуух бичгээр
– Чанарын менежер Н.Мөнхзаяа
– Дотрын тасгийн ахлах сувилагч Э.Пүрэвдулам нар шагнагдлаа.

Мөн энэ үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар түүний ажлын албаны хүмүүс “Нийслэлийн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг 2019-2020 онд шинэчлэн зохион байгуулах, өргөжүүлэх үндсэн чиглэл”-ийн хүрээнд хийгдэж буй Нийгмийн эрүүл мэндийн төвийн болон хөнгөвчлөх хими эмчилгээний тасгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, санал бодлоо солилцлоо.

0DE4F9C9-11A6-4CFA-B6B7-F3DA06C4EB85 00B2894E-495F-4AC1-837F-84133641E527 D7AE261B-E35B-447C-A046-346E5424DB39 883AFDF2-75AA-4940-AED2-325FC94AA547ECA989C4-5077-44C5-9EBB-31FF3197CC69 44145543-83EE-43D9-B3E3-DF950243FA50 46D11E78-9025-460F-9B7E-A6341D4FE624 50C37095-22C8-4B42-9992-657AE1BB78A8