Буцах

“Мэргэжилтний ёс зүй, харилцааны ур чадвар” сэдэвт сургалт боллоо.

“Мэргэжилтний ёс зүй, харилцааны ур чадвар” багц цагийн цуврал сургалтыг сувилахуйн алба, чанарын албанаас санаачлан зохион байгуулж  Амаржих газрын эмч, эмнэлгийн  мэргэжилтнүүд  хамрагдлаа. Сургалтыг АШУҮИС-ийн Харилцааны ур чадварын тэнхимийн багш АУ-ны доктор, профессор, АШУҮИС-ийн БАС-ийн Харилцааны ур  чадварын тэнхимийн эрхлэгч багш С.Наранчимэг лекц уншиж, харилцан ярилцах,  асуудал дэвшүүлсэн сургалтыг хийж,  Сувилахуйн ухааны магистр С.Нармандах  эмнэлгийн мэргэжилтнүүдийн  нийтлэг гаргадаг харилцаа, хандлагын алдааны тохиолдолд суурилсан үзүүлэх сургалт хэлбэрээр, Нийгмийн ухааны магистр Ц.Өрнөхбаяр    эмчийн дүр төрхийн агуулгыг харуулсан  “Анагаагч Адамс” уран сайхны киноны хэсгээс үзүүлж,  эмч нарын бодит амьдрал дээр тулгуурласан ярилцлага хийсэн үр өгөөжтэй сургалт боллоо.