Нийслэлийн засаг даргын А/320 захирамжийн хүрээнд “Эрүүл иргэн” аян, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас хэрэгжүүлж байгаа “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх дэд хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмч нар Улаанбаатар хотоос 56км зайд алслагдсан 21-р хорооны Жаргалант тосгонд 2019 оны 06 дугаар сарын 21-ны өдөр үзлэг хийж байна. Үзлэгээр зүрх судас, мэдрэл, арьс харшил, чих хамар хоолой, эмэгтэйчүүд, сүрьеэгийн үзлэг шинжилгээнд B, C вирус, рентген, ЭКГ, ЭХО, серологийн шинжилгээнд хамруулан биеийн найрлага тодорхойлох аппаратаар биеийн найрлага тодорхойлж, зөвлөгөө өгч ажиллаж байна. Одоогоор нийт 130 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.