Нийслэлийн эрүүл мэндийн газраас зарласан “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах сар”-ын аяны хүрээнд 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр яаралтай тусламжийн чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхижуулах дараах багц сургалтуудыг зохион явууллаа. Үүнд:
1.Мэс засал мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасаг эмнэлгийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах, тусламжийн багийг чадваржуулах зорилгоор “Анхан шатны тусламж үзүүлэх, амилуулах суурь тусламж” сэдэвт сургалтыг УНТЭ-ийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч С.Алтансүх эмчтэй хамтарч эмч нарт хийв.
2.Нярайн тасгаас шинэ мэргэжилтнүүдийг нярайн амилуулах тусламжийн мэдлэгтэй болгох, хүн бүрийг дадлагажуулан сургах, амилуулах тусламж үзүүлэх чадамжтай багийг бүрдүүлэх зорилготой "Нярайн амилуулах тусламж"-ийн 2 өдрийн сургалтыг зохион байгууулж 2019.06.25-ны өдөр шинээр ажилд орсон эх баригч, сувилагч нарт онол, дадлагын сургалтыг нярайн тасгийн мэргэшсэн эмч нар зааж сургалаа. 2019.06. 26-ны өдөр мөн шинээр орсон эмч нарт хөтөлбөрийн дагуу тус сургалт явагдана.
3. Сувилахуйн алба, Мэс засал мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасаг хамтран сувилагч, эх баригч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн насанд хүрэгчдэд яаралтай тусламж үзүүүлэх мэдлэг, гардан үйлдлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Яаралтай тусламжийн үед авах арга хэмжээ, тусламж” сэдэвт үзүүлэх сургалтыг зохион байгуулж мэс засал мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн мэргэшсэн эмч нар Амилуулах үндсэн суурь тусламж, Анафилаксийн шок, үзүүлэх тусламж, Эх барихын яаралтай тусламж, Эрт үеийн анхааруулах үнэлгээний 4 өртөөгөөр зааж удирдан явууллаа.
Энэ өдрийн сэдэвчилсэн сургалтуудад давхардсан тоогоор 142 эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүд хамрагдлаа.