Нийслэлийн Амгалан амаржих газар 2019 оны 6 сарын 27-ны “Иргэдийн санал, хүсэлт сонсох өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагаанд НЭМГ-ын Эх барихын тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Р.Октябрь, амаржих газрын удирдлагын баг, албад, тасаг нэгжийн дарга, эрхлэгч нар оролцож иргэд үйлчлүүлэгчидтэй уулзаж санал хүсэлтийг сонслоо. Амбулаторийн хэсэгт “Иргэдтэй уулзах өрөө”-г шинээр бий болгож тохижуулж ганцаарчилсан зөвлөгөө мэдээллийг харьяалагдах мэргэжилтнүүд өгсөн. Өдөрлөгийн хүрээнд иргэдийн санал хүсэлтийг нээлттэй сонсож асуусан асуултад тухай бүрт хариултыг өглөө.Мөн санал хүсэлтийн хайрцгийг амаржих газрын тасаг нэгжүүдээр аялуулан иргэдийн талархал, санал, хүсэлтийг хүлээн авлаа.