JCI байгууллага нь Нэгдсэн Үндэсний Байгууллагаас гаргасан тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг билээ. Үүний хүрээнд JCI Монгол байгууллага нь дээрх зорилтуудын хүрээнд Нийслэлийн Амгалан Амаржих газар (НААГ)-т 2019 оны 08 сарын 05-ны өдөр “SAVE ANGELS IV” төслийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Нээлтийн үйл ажиллагаанд JCI байгууллагын Дэд ерөнхийлөгч Teresa Poon, JCI Монгол байгууллагын 2019 оны Үндэсний ерөнхийлөгч Г.Мөнх-Эрдэнэ, 2019 оны JCI Korea байгууллагын ерөнхийлөгч CHANG SUNSHIL, 2019 оны Vietnam байгууллагын Үндэсний ерөнхийлөгч Phan Ngoc Diem, Худалдаа хөгжлийн банкны орлогч захирал Б. Баярмаа, 2011 оны JCI Монгол байгууллагын Үндэсний ерөнхийлөгч Б.Батзаяа, 2012 оны JCI Russia байгууллагын Үндэсний ерөнхийлөгч Dmitry Afanasyev, 2019 оны JCI Seoul салбар байгууллагын ерөнхийлөгч Kyungman Lee, 2018 оны JCI Riga салбар байгууллагын ерөнхийлөгч Andris Urbans, НААГ-ын дарга Ц.Батболд болон удирдлагын багийн гишүүд, дэмжигч байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Тус төслөөр Нярайн эрчимт эмчилгээний тасагт олон улсын стандартад нийцсэн сүүлийн үеийн 5 ширхэг инкубатор аппарат, 2 ширхэг дулаацуулах ширээ, 1 ширхэг биллиметр аппарат, 5 ширхэг сандал зэрэг нийт 80 сая гаруй төгрөгийн үнэ бүхий багаж тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгснөөр төслийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжлээ. Төслийг амжилттай хэрэгжүүлж эх үрийн төлөө сайхан сэтгэлээ зориулж ажиллаж буй JCI Монгол байгууллагын удирдлага гишүүд баг хамт олон та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУДДАА ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ
JCI CHAIRMAN, JCI KOREA, JCI KOREA-SEOUL, ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК, “АПУ” ХХК, “TAVAN NUDEN” БРЭНД, Ihotel.mn,” ХАТАНБААТАР” ХХК, БАЯН МОНГОЛ ӨНДӨГ, INSPIRE
Нийслэлийн Амгалан Амаржих газар
Нийслэлийн Амгалан Амаржих газар