Говь-Алтай аймгийн ЭМГ, ЭМТ, ЗДТГ-ын мэргэжилтнүүдийн төлөөлөлөөс бүрдсэн туршлага судлах багийнхан өнөөдөр Налайх дүүргийн ЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлалаа.
10 хүний бүрэлдэхүүнтэй туршлага судлах тус багийнхан хүүхэд, амбулатори яаралтай тусламжийн тасгуудын мөн БЗДХ-ын кабинет болон нярайн эмгэг судлал, хими эмчилгээний хэсгийн үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцаж, ундны усны эрүүл ахуй талаар хэрэгжүүлж буй ажлуудыг сонирхон, орон нутагт тулгамдаж буй асуудлуудаа ярилцаж, харилцан туршлагаа солилцлоо.