Нийслэлийн Засаг дарга болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын дарга нарын 2018 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Хөх хотын Эрүүл мэндийн хорооны дарга, захиралуудын төлөөлөлүүд энэ сарын 06-ны өдөр Налайх Эрүүл мэндийн төвд айлчиллаа.
Төлөөлөгчид Налайх Эрүүл мэндийн төвийн болон Тэрэлж салбарын үйл ажиллагаатай танилцаж, чиглэл чиглэлийнхээ хүрээнд цаашид хэрхэн хамтарч ажиллах талаараа зөвшилцөн, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах хүсэлтийг уламжлан, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр тохиролцож, ЭМТ-ийн дарга болон эмч мэргэжилтнүүдийг албан айлчлахыг урьсан юм.
НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Хөх хотын Эрүүл мэндийн хорооны орлогч дарга Ван Шинжиань, албаны дарга Жан Юипинь, Хөх хотын Эрүүл мэндийн хорооны Монгол Хятадын эмнэлгийн хорооны орлогч Ван Вэйдунь, ахлах мэргэжилтэн Хао Шиаочианг, Орчуулагч Мэргэн, Хөх хотын Шүдний эмнэлгийн хорооны орлогч дарга Дун Юнмань зэрэг албаны хүмүүс багтсан байна.