Буцах

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДРИЙН ХҮРЭЭНД “ХАМТДАА ИОГА ХИЙЦГЭЭЕ” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Дүүргийн засаг даргын 2018 оны 03 сарын 01 өдөр А/56 захирамжийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн өдрийг сар бүр албан байгууллага, иргэдий оролцоотой зохион байгуулж байгаа бөгөөд 06-р сарын 28ний өдөр  “ ХАМТДАА ИОГА ХИЙЦГЭЭЕ” сэдэвийн дор Нийгмийн эрүүл мэндийн төв,ЗДТГ, ИТХ ажлын алба, ХХҮХ, УИБХ, зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа.  .

“ХАМТДАА ИОГА ХИЙЦГЭЭЕ ” үйл ажиллагаанд нийт 12  байгууллагын 119  иргэд, ажилтан, албан хаагчид оролцсон ба зарим эрүүл мэндийн тусламжийг өрхийн эрүүл мэндийн төвүүд үзүүллээ.

Өдөрлөгт Mg иогийн багш нар ирж иогийн талаар сургалт хийж, Нарны мөргөл хөдөлгөөнийг зааж иогийн хичээлийг амжилттай зохион байгууллаа. Мөн оролцсон иргэдэд үрлэн витамин тарааж, цэвэр усаар үйлчиллээ.

IMG_6255 IMG_6258 IMG_6268 IMG_6293 IMG_6298 IMG_6325 IMG_6357 IMG_6361 IMG_6365 IMG_6366