Нийгмийн Эрүүл мэндийн тасаг, төрөх тасаг хамтран жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд “ХҮҮХДЭЭ ХӨХӨӨР ХООЛЛОХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ АМИН ДЭМ БОЛНО” сургалт өдөрлөгийг амжилттай зохион байгуулж, хүчилтөрөгчийн коктейлоор үйлчиллээ.
Эхийн сүү бол хүүхдийн анхны дархлаажуулалт, цор ганц төгс зохицол бүхий хоол тэжээл байдаг. Эхний нэг цагийн дотор ангир уургыг амлуулснаар нярайн эндэгдлийг 22 хувь бууруулдаг бөгөөд эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллосноор суулгалтаар эндэх эрсдлийг 75-93 хувь, уушгины хатгалгаагаар эндэх эрсдэлийг 80 хувь бууруулдаг байна.
Мөн багадаа эхийн сүүгээр хооллож байсан хүүхэд 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвдөх эрсдэл 37 хувиар, илүүдэл жин болон таргалалтад өртөх эрсдэл 22 хувиар буурдаг болох нь судалгаагаар нотлогдсон байна.