Буцах

БАГАНУУР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС “ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭЦГЭЭЕ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал нь дэлхийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл хэмээн хүлээн зөвшөөрч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 72 –р чуулганаар жил бүрийн 9 сарын 17-ны өдрийг Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн.

Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр - ийн гол зорилго нь Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал сэдвийн дор Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе уриатайгаар 2019 онд тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлээд байна. Үүний дагуу ЭМЯ болон НЭМГ-ын гаргасан  удирдамжийн дагуу  БНЭМТөв нь “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе” уриан доор нээлттэй өдөрлөгийг 2019-09-19 ний өдөр эмнэлгийн гадна талбайд зохион байгууллаа.

Capture Capture1

          Өдөрлөгийн арга хэмжээнд 15 тасаг, нэгжүүд идэвхтэй оролцож өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилан таниулах, өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон  ажилладаг стандарт, удирдамжийн танилцуулгыг хийж 2019 онд үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын төлөө шинээр нэвтрүүлсэн бүтээлч ажлуудын үр дүнг хэлэлцэн, шинэ санаа ололт  амжилтаа дүгнэн цаашид хийгдэх, туршлага судлах, хамтран ажиллах ажлынхаа чиг үүргийг тодорхойлов.

Мөн БНЭМТ нь “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе” уриан дор үйлчлүүлэгчид, гэр бүл асран хамгаалагчид, олон нийт, эрүүл мэндийн ажилтнууд, эрүүл мэндийн салбарын удирдагчидыг оролцуулан “ Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал”-ын дэлхийн өдрийн уулзалт, сургалт зохион байгууллаа.

Өдөрлөгт хүрэлцэн ирсэн  иргэдээ хүчилтөрөгчийн коктелиор дайлж, цусны даралт хэмжих, цусны сахар тодорхойлох зэрэг хэрэгцээнд тулгуурсан анхан шатны үйлчилгээг 250 орчим иргэдэд үзүүлсэнМөн халдварт болон халдварт бус өвчний тухай түүнээс хэрхэн яаж урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд авах арга хэмжээ бүхий 1000 эрүүл мэндийн боловсрол олгох материал тараагдсан.

Хувийн хэвшлийн “Замбага” эмнэлэг өөрсдийн үйл ажиллгаа болон шинээр нэвтрүүлж байгаа оношлогоо, эмчилгээ, шинжилгээний тухай танилцуулгыг хийсэн.

71065874_2568600196704226_1619694036325498880_o 70947607_2568599583370954_7086760617528262656_o 70645665_2568599393370973_6079180067483680768_o 71500369_2568598826704363_1127197966218559488_o

Дүүргийн Нийгмийн даатгалын ЭМД хариуцсан мэргэжилтэн Наранхүү эмч ЭМД-ын тухай хууль түүний хэргэжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хийж, гэр бүлийн радио fm 104.5 сүлжээгээр дамжуулан орон даяар ард иргэдэд чиглэсэн мэдээлэл хийлээ.

Чанарын алба.