Буцах

ХАН-УУЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН УДИРДЛАГЫН ШУУРХАЙ ХУРАЛ

Хан-Уул эрүүл мэндийн төвийн удирдлагын шуурхай хурал 14 хоногт зохион байгуулагддаг бөгөөд 2019 оны 10 сарын 03-ны өглөө өргөтгөсөн хурал хийлээ.

Тус хуралд хэлтэс, албадын дарга нар мөн зохицуулагч эмч нар оролцож цаг үе, өнөөгийн байдал, цаашид хийх ажлын талаар ярилцлаа.

 Зохицуулагч эмч нар:

  • “БЗДХ-ын өнөөгийн байдал, тулгарч байгаа бэрхшээлүүд” БЗДХ/ХДХВ/ДОХ зохицуулагч эмч Б.Ундармаа
  • “Хүүхдийн өвчлөл, эндэгдлийн өнөөгийн байдал” Хүүхдийн зохицуулагч эмч Т.Энхээ
  • “ХУД-мйн нөхөн үржихүйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдаль цаашдийн зорилт” Эмэгтэйчүүдийн зохицуулагч эмч Н.Сансар
  • “Сүрьеэгийн диспансерийн үйл ажиллагаа тулгамдаж буй асуудал” Сүрьеэгийн зохицуулагч эмч Э.Пагамсүрэн

Хуралд оролцогч зохицуулагч эмч нар өөр өөрсдийн тасаг, кабинетийн талаар товч мэдээлэл хийж сонсгол дууссанаар Хан-Уул эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх үүрэг даалгаврыг хэлтэс, албадын дарга нарт үүрэгдсэн. Дараагийн шуурхай хурлаар хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл хийж зөвлөлдөх юм.