Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв нь Олон улсын эмгэтэйчүүдын баярыг угтан нийслэлийн хүрээнд өрх толгойлсон, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй болон бусад тусламж, халамж шаардлагатай зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд тусламж дэмжлэг үзүүлэх “Нэг зүрх-нэг Нийслэл” аяныг өрнүүлэх албан бичгийн дагуу Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв болон тус төвийн Эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран арга хэмжээ зохион байгууллаа.
Багануур дүүргийн 5 дугаар хорооны иргэн болох 74 настай П.Даваажавыг сонгон сэтгэлиийн дэмжлэг үзүүллээ. П.Даваажав нь харвалтын улмаас суугаа болсон , хөгжлийн бэрхшээлтэй, 2 зээгийн хамт амьдардаг, амжиргааны түвшин доогуур бөгөөд бид нэг сарын өргөн хэрэглээний хүнсний бараа болох гурил, будаа, тос, элсэн чихэр, бууз, болон бусад амттан зэргээр сэтгэлийн тусламж үзүүллээ.
Нийтлэгдсэн огноо: 2019.03.05