Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв нь Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран сургалтын төлөвлөгөө боловсруулан Нийслэлийн 8 дүүргийн Эрүүл мэндийн төвд байгалийн голомтот, зоонозын халдварт өвчний эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний талаар 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 1 хоногын хугацаанд нийт 36 эмч, мэргэжилтэнд сургалт зохион байгуулав.
Монгол Улсын Эрүүл Мэндийн сайдын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/160, А/161 дүгээр тушаалуудын дагуу хичээл боловсруулан, 2018 оны өвчлөлийн статистик тоо мэдээ баримт дээр үндэслэн алдаа дутагдал, анхаарах асуудал, хяналт сэргийлэлтийн талаар эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулав. Эхний сургалтыг өвчний улирчлалтай холбогдогдуулан дараах сэдвийн хүрээнд хийв.
- Галзуу өвчний хяналт сэргийлэлт.
- Хачигт халдварт өвчний хяналт сэргийлэлт
- Бэтэг өвчний хяналт сэргийлэлт