Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв нь хачгаар дамжих халдварт өвчний улиралчлалыг угтуулан “Хачгаар дамжих халдварын оношилгоо, урьдчилан сэргийлэлт” сэдэвт олон улсын зөвлөгөөн 2019 оны 04 сарын 04, 05-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнийг ЗӨСҮТ Сэлэнгэ аймгийн ЭМГ болон ОХУ-ын Эрхүү хот дахь “Гэр бүлийн эрүүл мэнд ба нөхөн үржихүйн эрдэм шинжилгээний төв” хамтран зохион байгуулсан бөгөөд манай байгууллагаас 4 эмч, мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцон сертификат гардан авлаа.