Буцах

Эмийн сангийн эрхлэгч солих

ЭМИЙН САНГИЙН ЭРХЛЭГЧ СОЛИХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ЗААВАР

Ø  Эмийн сангийн эрхлэгч солих хүсэлтийг www.tzmoh.gov.mn бүртгэл, зөвшөөрлийн цахим хуудсаар илгээнэ. /нэмэлт өөрчлөлт цэснээс эмийн сангийн эрхлэгч солихсонголтыг сонгон хүсэлтээ илгээнэ/

Ø  Цахим хуудаст байгууллагын тоон гарын үсгээр нэвтрэх ба тоон гарын үсэг олгох зөвшөөрөлтэй байгууллагаас тоон гарын үсэг авна. /татвар, нийгмийн даатгалын системд нэвтрэх тоон гарын үсгээр нэвтрэх боломжгүй тул шинээр авна/

Ø  Хүсэлтээ илгээсний дараа тусгай зөвшөөрлийн гэрчилгээг эх хувиар НЭМГ-ын 207 тоот өрөөнд авчирч өгнө.

Ø  Хүсэлт илгээхтэй холбоотой тодруулах зүйлийг 75116420 дугаарын утаснаас асууна уу.

Бүрдүүлэх материал:

  1. Албан хүсэлт
  2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Өөрчлөх хүсэлт ирүүлсэн эрхлэгчийн өөрийн хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар
  4. Чөлөөлсөн тушаал /Өмнө нь ажиллаж байсан эм зүйчийн/
  5. Томилсон тушаал /Шинээр томилогдож буй эм зүйчийн/
  6. Шинээр томилогдож буй эм зүйчийн диплом, лиценз, иргэний үнэмлэхний хуулбар
  7. Шинээр томилогдож буй эм зүйчтэй хийсэн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт

Холбогдох тушаал, захирамж