..." />

Буцах

Шилжин байрших хүсэлт илгээх

ШИЛЖИН БАЙРШИХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ЗААВАР

Ø Шилжин байрших хүсэлтийг www.tzmoh.gov.mn бүртгэл, зөвшөөрлийн цахим хуудсаар илгээнэ. /нэмэлт өөрчлөлт цэснээс хаягийн өөрчлөлтсонголтыг сонгон хүсэлтээ илгээнэ/

Ø  Цахим хуудаст байгууллагын тоон гарын үсгээр нэвтрэх ба тоон гарын үсэг олгох зөвшөөрөлтэй байгууллагаас тоон гарын үсэг авна. /татвар, нийгмийн даатгалын системд нэвтрэх тоон гарын үсгээр нэвтрэх боломжгүй тул шинээр авна/

Ø  Хүсэлтээ илгээсний дараа тусгай зөвшөөрлийн гэрчилгээг эх хувиар төлбөрийн баримтын хамт НЭМГ-ын 207 тоот өрөөнд авчирч өгнө.

Ø  Хүсэлт илгээхтэй холбоотой тодруулах зүйлийг 75116420 дугаарын утаснаас асууна уу.

Бүрдүүлэх материал:

  1. Албан хүсэлт
  2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Компанийн дүрмийн хуулбар
  4. Эмийн аюулгүй байдлын мэдээ /зөвхөн эмийн санд хамаарна/
  5. Эрүүл мэндийн ажилтны үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн диплом, лицензийн хуулбар
  6. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан /сүүлийн 3 жилээр/
  7. Аж ахуйн нэгжийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт
  8. Үйл ажиллагааны тайлан /www.tailan.ubhealth.mn хаягаар илгээдэг жилийн эцсийн тайлан, сүүлийн 3 жилээр/

Хувийн ортой эмнэлэг, клиник, сувилал:  

·         Хувийн эмнэлгийн үйл ажиллагааны тайлан ЭМТ-202

·         Сувиллын байгууллагын үйл ажиллагааны тайлан ЭМТ-203

·         БЗДХ-ын кабинетийн үйл ажиллагааны тайланг ЭМТ-305

·         Нүүр амны кабинетийн үйл ажиллагааны тайлан ЭМТ-309

·         Арьсны кабинетийн үйл ажиллагааны тайлан ЭМТ-312         

Эмийн сан нь үйл ажиллагааны тайланг хувийн эмнэлгийн үйл ажиллагааны тайлангийн ЭМТ-201.27-1, 2, 3 маягтаар өгнө. Үүнд:

·         201.27.1- Хүлээн авсан жорын тоо, төрлөөр

·         201.27.2- Борлуулалтын орлого

·         201.27.3 – Эмийн нөөцийн тайлан

  1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /НЭМГ-ын төрийн сангийн 100200020001 дансанд 200.000 төгрөг тушаана. Гүйлгээний утга хэсэгт хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаарыг бичих/
  2.  Гадаад болон дотоод схем зураг /байршил болон өрөөний зохион байгуулалт, хэмжээг тусгасан байх/
  3. Хүний нөөц, тоног төхөөрөмжийн жагсаалт /ЭМС-ын 2013 оны 145 дугаар тушаалын хүснэгт №2, №3-ын дагуу/
  4. Түрээсээр ажлын байрыг бэлтгэх бол түрээсийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; өөрийн байр бол үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  5. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар

 

 

 

Холбогдох тушаал, захирамж