Буцах

Тусгай зөвшөөрөл шинээр хүсэх, чиглэл нэмэх

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР ХҮСЭХ, ЧИГЛЭЛ НЭМЭХ

Ø  Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн  хүсэлтийг www.tzmoh.gov.mn бүртгэл, зөвшөөрлийн цахим хуудсаар хүлээн авна.

Ø  Цахим хуудаст байгууллагын тоон гарын үсгээр нэвтрэх ба тоон гарын үсэг олгох зөвшөөрөлтэй байгууллагаас тоон гарын үсэг авна. /татвар, нийгмийн даатгалын системд нэвтрэх тоон гарын үсгээр нэвтрэх боломжгүй тул шинээр авна/

Ø  Цахим хуудаст нэвтрэх, хүсэлт илгээх заавартай системийн гарын авлага цэсээс хэрэглэгчийн гарын авлага-аас уншиж, танилцана уу.

Ø  Системд бүртгүүлэхтэй холбоотой мэдээллийг 75116420, 77990101/1/ дугаарын утаснаас лавлана уу.

Ø  Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлт шийдвэрлэх үйл явц нь 2 үе шаттай.

НЭГДҮГЭЭР ШАТ: Эрүүл мэндийн байгууллага байгуулах ТӨСӨЛ боловсруулна /Эрүүл мэндийн сайдын 2023 оны “Журам шинэчлэн батлах тухай” А/100 дугаар тушаалын дагуу/

ХОЁРДУГААР ШАТ:  Нэгдүгээр шатанд тэнцсэн хуулийн этгээдийн бэлтгэсэн ажлын байранд хөндлөнгийн шинжээчдийн баг ажиллаж, дүгнэлт гаргана.

Ажлын байрыг бэлтгэхдээ дараах стандартын дагуу бэлдэнэ.

1.    Клиникийн бүтэц, үйл ажиллагаа MNS 6673:2017

2.    Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5095: 2017

3.    Эмийн санд тавих нийтлэг шаардлага MNS 5260:2015

4.    Ахуйн шавж, мэрэгч устгах, халдваргүйжүүлэлтийн үйлчилгээ MNS 5161-3:2002

5.    Сувиллын бүтэц, үйл ажиллагаа MNS 5232:2019

6.    Сувилахуйн төвийн бүтэц, үйл ажиллагаа MNS 6755:2019

7.    Сэргээн засах төвийн бүтэц, үйл ажиллагаа MNS 6801:2019

 

8.    Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага MNS 6392:2013

 ü  Клиникийн бүтэц, үйл ажиллагааны стандартын дагуу ажлын байр нь үйлчилгээний зориулалттай байх шаардлагатайг анхаарна уу.

ü  Улсын тэмдэгтийн хураамж 200.000 төгрөгийг НЭМГ-ын Төрийн сангийн 100200020001 дансанд тушаана. /Гүйлгээний утга хэсэгт хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаарыг бичнэ/

 

Холбогдох тушаал, захирамж