Буцах

Идэвхитэй хөдөлгөөнөөр хичээллэснээр хөх болон бүдүүн гэдэс, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой

Эрүүл мэнд нь ямагт бие бялдрын эрүүл чийрэг байдал, дасгал хөдөлгөөнтэй уялдаа холбоотой байдаг . Хөдөлгөөн бол хүний амьдралын нэг чухал зүйл . Бие махбодийн хүрээлэн буй орчиндоо оршин тогтнох, орчинтойгоо харьцах холбоо тогтоох, өсөж хөгжих зэрэг бүх үйл ажиллагаа нь булчингийн хөдөлгөөний үр дүн юм.

ДЭМБ - аас хөдөлгөөнийг дараах байдлаар үндсэн 4 хэсэгт ангилан авч үзсэн байдаг:

 

  1. Амьдралын идэвхтэй хөдөлгөөн
  2. Эрүүл мэндэд чиглэсэн дасгал хөдөлгөөн
  3. Чийрэгжүүлэх дасгал хөдөлгөөн
  4. Биеийн тамир спортын төрлүүд

Идэвхтитэй хөдөлгөөнөөр тогтмол хичээллэснээр хөх болон бүдүүн гэдэсний хавдраас 21-25 хувь, чихрийн шижингээс 27 хувь, зүрхний цусан хангамжийн дутагдлаас 30 хувиар урьдчилан сэргийлэх боломжтой хэмээн ДЭМБ зөвлөдөг. 

Идэвхитэй хөдөлгөөнөөр хичээллэх нь дараах эрүүл мэндийн ач холбогдолтой. 

- Зүрх судас, амьсгалын эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа сайжирна. 

- Яс булчин, үений холбоос болон бие махбодын үйл ажиллагаа сайжирна

-Ташаан толгой, нурууны яс гэмтэхээс сэргийлнэ

-Энергийн балансыг зохицуулж, биеийн жингээ хянахад тусална

-Уян хатан чанар дээшилнэ

-Ясны сийрэгжилт, хөгшрөлтөөс сэргийлнэ

-Цусны даралт ихсэх, зүрхний шигдээс өвчин, цус харвалт, чихрийн шижин, хөх болон бүдүүн гэдэсний хавдар, сэтгэл гутрал зэргээр өвчлөх эрсдэл буурна.