Буцах

НИЙСЛЭЛИЙН 1.036.309 ИРГЭН ВАКЦИНЫ БҮРЭН ТУНД ХАМРАГДААД БАЙНА

Нийслэлийн хэмжээнд 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “Ковид-19” халдварын эсрэг вакцины 1-р тунд 162, 2-р тунд 553, 3-р тунд 272 буюу нийт 987 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна.
Дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 1-р тунгийн хамралт 74 хувь, 2-р тунгийн хамралт 69.1 хувь, зорилтот бүлгийн 1-р тунгийн хамралт 103.2 хувь, 2-р тунгийн хамралт 96.3 хувь тус, тус байгаа юм.
Зорилтот бүлгийн буюу жирэмсэн эх вакцины 1-р тунд 4010 /33.7 хувь/, 2-р тунд 2669 /22.4 хувь/, мөн 12-15 насны хүүхэд 1-р тунд 75.321 /84.7 хувь/, 2-р тунд 56.735 /63.8 хувь/ хамрагдсан бол, 16-17 насны хүүхэд 1-р тунд 29.421 /86.8 хувь/, 2-р тунд 23.454 /69.2 хувь/ нь “Ковид-19” халдварын эсрэг вакцинд хамрагджээ.