Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны №05 дугаар хурлын шийдвэрээр шинээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлтийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд түр хүлээн авахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.
Жич: Тусгай зөвшөөрлийн сунгалт, хаяг байршил өөрчлөх, эмийн сангийн эрхлэгч солих болон бусад хүсэлтийг хэвийн хүлээн авна.