Буцах

Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сангаас дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт үүсээд байгаа үерийн аюултай нөхцөл байдлын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангаас яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийн 20 иж бүрдлийг НЭМГ-т хүлээлгэн өглөө.
Эдгээр 20 иж бүрдэл нь гамшгийн нөхцөл байдлын үед нийт 20 000 хүн амыг 3 сарын хугацаанд зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслээр хангахад хүрэлцэх юм. Дээрх тусламжийг БЗД, ЧД, ХУД, СБД, СХДүүргүүдийн үерт нэрвэгдээд байгаа 9-н хороо болон нийслэлийн Түргэн тусламжийн төв, Энэрэл эмнэлгүүдэд олгон, яаралтай тусламжийн 10 багаар дамжуулан эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа албан хаагч, иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэн ажиллаж эхлээд байна.