Буцах

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 10.263 ИРГЭН ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРАГДЛАА

Нийслэлийн хэмжээнд 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “Ковид-19” халдварын эсрэг вакцины 1-р тунд 771, 2-р тунд 2548, 3-р тунд 6944 буюу нийт 10.263 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна.
Дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 1-р тунгийн хамралт 74.1 хувь, 2-р тунгийн хамралт 69.3 хувь, зорилтот бүлгийн 1-р тунгийн хамралт 103.2 хувь, 2-р тунгийн хамралт 96.6 хувь тус, тус байгаа юм.
Зорилтот бүлгийн буюу жирэмсэн эх вакцины 1-р тунд 4030 /33.8 хувь/, 2-р тунд 2682 /22.5 хувь/, мөн 12-15 насны хүүхэд 1-р тунд 75.766 /85.2 хувь/, 2-р тунд 58.416 /65.7 хувь/ хамрагдсан бол, 16-17 насны хүүхэд 1-р тунд 29.534 /87.2 хувь/, 2-р тунд 23.869 /70.4 хувь/ нь “Ковид-19” халдварын эсрэг вакцинд хамрагджээ.